Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

МоАХ хуралдаж байна

МоАХ-ны IY их хурал өнөөдөр “UB Palace”-д болж байна. Түүнд нийслэл, орон нутгийг төлөөлсөн 3800 төлөөлөгч оролцож байгаа юм. Их хурлыг нээж, УИХ-ын гишүүн, МоАХ-ны тэргүүн Х.Баттулга үг хэллээ. Тэрбээр Монголын улс төрийн байдал, авилга хээл хахууль, хэвлэлийн эрх чөлөөг олон улсын байдалтай харьцуулсан судалгааг танилцуулсан юм. Мөн ард түмнээ, үр хүүхдээ гадаадын уул уурхайн эздийн барлаг зарц болгохгүйн төлөө санаа тавих ёстой гээд шинэ үе шинэ нийгмийг шинэ бүтээн байгуулалтаар цогцлооход тэрбээр уриаллаа. Одоо Монгол Улсын анхны ардчилсан Ерөнхий сайд Д.Бямбасүрэн үг хэлж байна.

“Eagle News” телевиз МоАХ-ны IY их хурлыг шууд дамжуулж байна.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж