Дорнод аймгийн МСУХ тэргүүнээ сонголоо

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Дорнод аймгийн МСУХ тэргүүнээ сонголоо

Дорнод аймгийн Морин спорт, уяачдын холбооны ээлжилт IV бага хурал Чойбалсан хотод хуралдаж, дүрмийн өөрчлөлт болон бүтэц, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцсэн байна. Энэ үеэр аймгийн МСУХ-ны тэргүүнээр Дорнод аймгийн Гурил ХХК-ийн захирал Х.Болорчулуун, дэд тэргүүнээр Н.Батжаргал, Ж.Сүхбаатар, нарийн бичгийн даргаар Б.Батсайхан, нэр бүхий хүмүүсийг тэргүүлэгчдээр сонгожээ. Хурлын үеэр Монгол улсын алдарт уяач У.Буяндэлгэр, Тод манлай уяач Ц.Батсайхан нар Дорнод аймагт урилгаар  хүрэлцэн очсон байна.

                                                                                                                               Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж