Ө.Уянгын сар шинийн гоёл

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Ө.Уянгын сар шинийн гоёл

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ө.Уянга, “Нюанс” хамтлагийн хамтран дуулсан “Цагаан сар” дууны клип өчигдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл боллоо. Клипний зураг авалтад зориулж, “Нюанс”-ын залуус, дуучин Ө.Уянга нар “Торго” салоноор орчин үеийн загвартай үндэсний дээл хийлгэсэн байна. Өмнө нь “Монгол” нэртэй бие даасан тоглолт хийхдээ “Торго” салонтой хамтран ажиллаж байсан дуурийн “дууч шувуухай” “Цагаан сар” дууны клипэнд өмссөн дээлээ сар шинээр өмсч, гангарах юм гэнэ лээ. Тэрбээр Цагаан сарын бүхий л гоёлоо иж бүрнээр нь “Торго” салонд даатгасан аж.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж