Хөрөнгийн зах зээлийг таниулна

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээлийг таниулна

Монголын хөрөнгийн биржээс хоёрдугаар сарын 27-нд “Үнэт цаасны мэдлэг олгох сургалт”-ыг “Express Tower”-т зохион байгуулах гэж байна. Сургалтыг Монголын хөрөнгийн биржийн арилжаа, судалгаа, мэдээлэл технологи, бүртгэл зэрэг бүхий л салбарын ахлах мэргэжилтэнгүүд болон Монголбанк, брокер, дилерийн компаниуд, Арилжаа эрхлэгчдийн холбоо, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, судлаачид хийх ажээ. Энэ үеэр хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн олйголтууд, бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээлэл өгөх гэнэ. Долоо хоногийн турш үргэлжлэх тус сургалтын бүртгэл үргэлжилж байна.

Хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжилтнийг боловсруулах, хөдөлмөрийн зах зээлийн талаар сонирхсон ард иргэд, оюутан, сурагчдад мэдээлэг өгөх зорилгоор МБХ-ээс энэхүү сургалтыг 2005 оноос хойш 60 дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд энэ хугацаанд 1400 хүн суралцаж төгссөн байна.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж