Ерөнхий сайд Төв аймгийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Төв аймгийг зорилоо

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Төв аймгийн Лүн, Угтаалцайдам сумдад ажиллахаар болж, Улаанбаатар хотоос мордлоо. Дээрх сумдад ажиллах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд сумдын удирдлагуудтай уулзаж, орон нутгийн ажил байдалтай танилцах аж. Мөн Лүн сумын Дамбын Гозгор гэдэг газарт өвөлжиж байгаа Өгөөмөрийн хоёрдугаар багийн малчин Л.Очирбатынд зочилно. Л.Очирбат улсын сайн малчны болзлыг хангасан тул Ерөнхий сайд шагналыг нь гардуулах юм байна.   Мөн Ерөнхий сайд Лүн сумаас Угтаалцайдамд хүрэлцэн очиж, тус сумын иргэдтэй Соёлын төвд нь уулзалт хийнэ. Энэ үеэр Улсын тэргүүний тариаланчдад  мөн шагнал гардуулах болжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж