“Хүрээ хорвоо” ардын дууны жүжгийг тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

“Хүрээ хорвоо” ардын дууны жүжгийг тоглоно

Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэр өргөмжилсний 100 жилийн ойд зориулан “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид өнөөдөр 15.00 цагт “Хүрээ хорвоо” ардын дуунаас үүдэлтэй аялгуут жүжиг тоглох гэж байна. Тус жүжигт хүрээний гангацуул, лам нар,  иргэд болоод 1930-аад оны ахуй амьдрал, үйл явдлыг харуулсан ардын дуунууд эгшиглэх аж. Жүжгийн зохиолыг Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат бичиж, зөвлөхөөр Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Л.Эрдэнэбаатар, ерөнхий удирдаачаар Соёлын тэргүүний ажилтан Р.Ганбат, ерөнхий зураачаар Л.Баярхүү, туслах найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан П.Урнаа, уран сайхны удирдагчаар Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс нар ажиллажээ.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж