Хаан банк уртасгасан цагаар ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Хаан банк уртасгасан цагаар ажиллана

Улсын хэмжээнд хамгийн олон салбар нэгжтэй гэгддэг Хаан банкны сүлжээ орон даяар тасарсан тул тус банкны нийслэл төдийгүй орон нутаг дахь бүх салбарууд гүйлгээ хийх боломжгүй болоод байна. Түүнчлэн АТМ буюу бэлэн мөнгөний машинууд ч ажиллагаагүй байгаа юм. Өнөөдөр өглөө 09.20 цагийн орчимд сүлжээ тасарсан бөгөөд 13.00 цагаас өмнө амжиж хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж буй гэнэ.

Сүлжээнд гэмтэл гарч, банкны үйл ажиллагаа саатсан, мөн сар шинийн баяр дөхсөнтэй холбоотой ачаалал ихтэй байгаа тул тус банкныхан өнөөдөр 21.00 цаг хүртэл уртасгасан цагаар иргэдэд үйлчлэхээр болсон байна.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж