Хулгайгаар мод тээвэрлэж яваад баригджээ

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Хулгайгаар мод тээвэрлэж яваад баригджээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр дэх Шарбулаг гэдэг газраас хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж явсан этгээдүүдийг аймгийн  Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн хэлтэс хамтран илрүүлсэн байна. Хууль бусаар мод бэлтгэж  явсан этгээдүүд хувийн СЭҮ 00-77 улсын дугаартай “Пусо”, СЭА 28-79 улсын дугаартай “ Hino” маркийн хоёр тээврийн хэрэгслээр зөвшөөрлийн бичиггүй их хэмжээний мод тээвэрлэж явсан байна. Шалгалтаар 800 ширхэг, нийт 94.6 шоо метр мод илрүүлсэн бөгөөд цагдаагийн байгууллага мөдөн байцаалт явуулан, эрүү  үүсгэн шалгаж  эхэлсэн байна.
                                                                      

                                                         Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж