Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Шинийн нэгэнд party-тай

Цагаан сарын шинийн нэгний орой “iLoft Function House”-д "Golden moon” party болох гэж байна. Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг үндэсний баярт зориулсан энэ үдэшлэгээс монгол бүсгүй транс аянд хэрхэн үндэсний бүжиг бүжихийг харахаас гадна “Биелгээ & Брек” хамтлагийн үзүүлбэр, хөөмий болон морин хуурын хослолын гайхамшгийг мэдэрч болох гэнэ. Мөн DJ Гана, Чин нар Монгол ардын аяыг орчин үеийн “еlectro” хөгжимд уусган залуусыг доргиох нь. Түүнчлэн видео микс хийж, LED дэлгэцээр гаргах аж.

“Golden Moon” үдэшлэгийн такс 10 мянган төгрөг юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж