Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр 11.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Энэ үеэр хиамны үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, үгсэн хуйвалдаж хиамны үнийг хөөрөгдсөн тухай мэдээлэх аж. Мөн харилцаа, холбооны салбарын компаниудад хийсэн хяналт, шалгалт болоод махны хяналт шалгалтын талаар мэдээлэл өгөх юм байна.
О.Сэргэлэн