Конгрессын ордонд бөмбөг тавих гэж байжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Конгрессын ордонд бөмбөг тавих гэж байжээ

АНУ-ын Вашингтон хотын Конгрессын ордонд амиа золиослон бөмбөг дэлбэлэх гэж байсан этгээдийг Холбооны мөрдөх товчоо илрүүлсэн гэнэ. Амине Эл Халифи гэгч 29 настай этгээд алан хядах ажиллагаанд хэдэн долоо хоногийн өмнөөс нягт нямбай бэлтгэж байжээ. Халифи өмнө нь алан хядагч Аль-Кайда бүлэглэлтэй холбоотой байсныг мөрдөх товчооны ажилтнууд тогтоосон гэнэ. Амиа золиослон бөмбөг дэлбэлэх гэж байсан этгээд дэлбэрэх бодис зүүсэн хантааз өмссөн байсныг тусгай ажилтнууд аюулгүй болгосон аж. Өнгөрсөн оны есдүгээр сард Пентагоны байранд зайнаас удирддаг бөмбөг дэлбэлж, аллага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдийг баривчилсан билээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж