Голомт банк энэ онд 20 гаруй салбар нэгж нээнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Голомт банк энэ онд 20 гаруй салбар нэгж нээнэ

Хамгийн
хурдацтай өргөжин тэлж буй банк болохоо харуулж сүүлийн 7 хоногийн
дотор 3 салбар нэгж шинээр нээсэн Голомт банкны 10-р хороолол тооцооны
төв өнөөдөр харилцагчдынхаа өмнө үүдээ нээлээ.

Өнгөрөгч онд
Монгол Улсын шилдэг банк болохоо дэлхийн хэмжээнд 2 ч удаа хүлээн
зөвшөөрүүлж чадсан “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай Голомт банк энэ
онд салбар сүлжээгээ эрчимтэй өргөжүүлж, харилцагчиддаа хүргэх
бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ  шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор 2-р
сарын 9-нд 13-р хороололд, өчигдөр 3-р хороололд шинэ салбар нэгжүүдээ
шинээр нээсэн юм.

Өнөөдөр албан ёсоор нээлтээ хийсэн тус банкны
10-р хороолол тооцооны төв Баянгол дүүргийн 5, 6-р хорооны ард иргэд, аж
ахуй нэгжүүдэд санхүүгийн шилдэг үйлчилгээг тав тухтай орчинд үзүүлэх
юм.

Голомт банк ийнхүү салбар сүлжээнийхээ тоог эрчимтэй
нэмэгдүүлэхээс гадна цахим банкны хэрэглээг харилцагчдынхаа өдөр тутмын
бодит хэрэглээ болгоход үйл ажиллагааныхаа тодорхой хэсгийг чиглүүлэн
ажиллаж байна.

2012 онд 20 гаруй салбар нэгж, 10 гаруй өөртөө
үйлчлэх банкийг шинээр нээж, цахим банкны хэрэглээг шинэ түвшинд
гаргаснаар иргэдэд хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь хурд болоод
чанарт ихээхэн дэвшил гарна гэдэгт тус банкныхан итгэлтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж