Жүдочид Германы гранпри-д зодоглоно

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Жүдочид Германы гранпри-д зодоглоно

Өнөөдөр тив тивийн шилдэг жүдочид Германд болох Жүдо бөхийн гран-при тэмцээнд хүч сорино. Олимпийн эрхийн өндөр оноо /алт 200, мөнгө 120, хүрэл 80/ олгох тус тэмцээн 100,000 ам.долларын шагналын сантай юм. Буурал Европийг “дайлаар” мордсон Монголын жүдочиддоо амжилт хүсье.

Түүнчлэн үндэсний шигшээ багийн тамирчид Гран-при тэмцээнд зодоглох энэ өдөртэй давхцан манай хэсэг тамирчид ОХУ-ын Эрхүү хотноо болох багийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнд өрсөлдөж байна. “Жүдо” акдеми, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Д.Батсайхан багийн тэмцээнд өрсөлдөх баг тамирчдыг ахалжээ. Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан тус тэмцээнд Монголын жүдочид түрүүлж байсан юм. Тэмцээнд өрсөлдөх тамирчдыг танилцуулъя.

60 кг     Баярмагнай /Алдар/
66 кг     Б.Батгэрэл /Женко/
73 кг     Ц.Нарантогтох /Женко/
81 кг     Х.Цогтгэрэл /Алдар/
90 кг     Д.Жанчивдорж /Хүч/
-100 кг  Д.Анар /Аврагч/
+100 кг А.Давааням /МИАТ & Аврагч/

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж