Монгол залуу БНСУ-д амиа алдсан тухай тус улс дахь монголчуудын цахим хуудас болох www.mglradio.com-д мэдээлжээ. БНСУ-ын Кёнги аймгийн Пажү хотын цагдаагийн хэлтсээс өчигдөр (2012.02.17) 10.43 цагт мэдээлэл хийж, тус хотын Гвантан дүүргийн Чанман хороонд байрлах дэлгүүрийн гадна БНСУ-ын иргэн, 31 настай Ха Му гэх залуу 28 настай Б гэгч монгол залуугийн амь насыг хөнөөсөн тухай мэдээлсэн байна. Гэмт этгээдийг саатуулаад байгаа бөгөөд хэргийг шалгаж байна гэжээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр БНСУ-ын иргэн Ха гэгч нь гадаа хүйтэн байхад дэлгүүрийн хаалгыг онгорхой орхиж гарснаас болж уурлаж, Б-г зодсон байна. Харин Б эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ.
Мэдээллийн эх сурвалжийг ЭНД дарж үзнэ үү.
Ч.Болор