Хөгжмийн ертөнцөд шинэ салхи дэгдээж, шинэ залуу оддыг бэлтгэх зорилготой ‘X Factor” шоуны дараагийн шүүгч хэн бэ? Сар гаруйн өмнө амаржсан Бейонсегаас эхлээд Мэрайя Кэри, Келли Кларксон нарын нэр ч дуулдаж буй. Тэгвэл саяхнаас нэрт дуучин Жанет Жэксон “X Factor”-ыг шүүх тухай мэдээлэл гарах болжээ. Шоу нэвтрүүлгийн “босс” Саймон Коуэллийн топ сонголт нь Жанет Жэксон болсон тухай дуучин бүсгүй Андерсон Куперийн ток шоунд оролцох үеэрээ дурдсан байна.
Т.Маша