Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 10 бөх барилдсанаас Э.Нарангэрэл нэг, хоёрдугаар тойрогт хийлж, гуравдугаар тойрогт дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Хятадын бөх Чжао Шашад 0:7, 0:3 харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы Йори Тосокад 0:2, 1:3 онооны харьцаагаар дийлджээ.
Эмэгтэйчүүдийн 51 кг-д долоон бөх зодоглож, ОУХМ Б.Баярмагнай нэгдүгээр тойрогт Энэтхэгийн бөх Н.Нехад 1:1, 0:3 онооны харьцаагаар ялагдсан байна.
Харин эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд есөн бөх зодоглож байгаагаас Э.Сумьяа нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Хятадын бөх Ли Хьюг 4:1, 4:0 харьцаагаар хожиж, гуравдугаар тойрогт Японы бөх Канако Муратад 0:3, 0:5 онооны харьцаагаар дийлждээ. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн бөх Геета Геетаг барсангүй, 2:3, 0:1 онооны харьцаагаар дийлджээ.
Тэмцээний хоёр дахь өдрийн медальтнууд:
Эмэгтэй 48 кг:
1. Чжао Шаша /БНХАУ/
2. Ю-Ми Ли /БНСУ/
3. Михрнисо Нурматова /Киргиз/
3. Ери Тосака /Япон/
5. Э.Нарангэрэл /Монгол/
Эмэгтэй 51 кг:
1. Ли Хью /БНХАУ/
2. Ю Мияхара /Япон/
3. Юнг-Жо Ким /БНСУ/
3. Н.Неха /Энэтхэг/
7. Б.Даваасүрэн /Монгол/
Эмэгтэй 55 кг:
1. Канако Мурато /Япон/
2. Ти Дью Нинх Тран /Вьетнам/
3. Айжан Исмагулова /Какакстан/
3. Геета Геета /Энэтхэг/
5. Э.Сумьяа /Монгол/
Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эмэгтэйчүүдийн 59, 63, 67, 72 кг, эрэгтэйчүүдийн 55, 60 кг-ын жингийн барилдаан болно.