Улаанбаатарт 9-11 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 9-11 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 20-25 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэрлэн Халх голын сав газраар 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд
4-9 метр. Шөнөдөө 24-26 градус, Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус,
өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 18-23  градус, Алтайн өвөр говиоршөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр.Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас  секундэд  5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж