
Цагаан ордны засварын дараа Жаклин Кеннедийн ордноор хийсэн танилцуулах аян телевизээр гарсны 50 жилийн ойтой холбогдуулан Жон Кеннедийн номын сангаас эдгээр баримтуудыг нийтийн хүртээл болгожээ. Ерөнхийлөгчийн өргөөнөөс хийсэн телевизийн анхны сурвалжлага нь тэр болсон ба 1962 оны хоёрдугаар сарын 14-нд түүнийг 80 сая хүн телевизээр харжээ. Тэргүүн хатагтайн санааг уг байранд түүхэн чухал зүйл ховор байсан нь зовоосон учраас Жаклин Цагаан ордныг сэргээн засуулахаар шийдээд тэр ажилд идэвхтэй оролцсон юм.
Ш.Мягмар