Ж.Энхбаярын хуудуутай томилгоо эхнээсээ бүдэрлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаярын хуудуутай томилгоо эхнээсээ бүдэрлээ

Төрийн албаны зөвлөлийн хурал өнгөрсөн мягмар гаригт болж, Батлан хамгаалах яамны төрийн захиргаа  удирдлагын газрын даргад сайдын зүгээс нэр дэвшүүлсэн Я.Чойжамцыг төрийн захиргааны албанд авах эсэх асуудлыг хэлэлцжээ. Хурлыг Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам удирдаж байсан бөгөөд Я.Чойжамцаас “Та одоо юу хийж байна” гэж асуухад тэрээр “Би Батлан хамгаалах яамны төрийн захиргаа удирдлагын газрын даргаар томилогдсон” гэж хариулсан байна. Эл хариултад нь Төрийн албаны зөвлөлийн дарга ихэд ундууцаж “Яам нь томилсон юм бол бид түүний нь баталгаажуулдаг газар биш” гээд гаргажээ.

Ном журмаараа бол Төрийн албаны зөвлөл уг албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж хамгийн өндөр оноо авсан хүнийг нэр дэвшүүлдэг хуультай. Ийнхүү шинэхэн сайд Ж.Энхбаярын хууль зөрчиж хийсэн хуудуутай томилгоо эхнээсээ бүдэрч буйн жишээ энэ болов.

Н.Марал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж