Японд урьд хожид үзэгдээгүй их цас уналаа

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Японд урьд хожид үзэгдээгүй их цас уналаа

Японд урьд хожид үзэгдээгүй их цас унаснаас 100 гаруй хүн амиа алджээ. Тус улсын Гал түймэр, гамшгийн менежментийн агентлагийн мэдээлснээр 103 хүн цас, зам тээвэртэй холбоотой ослоор нас барсан гэнэ. Тэдний 67 нь ахимаг, өндөр настай хүмүүс байжээ. Цас их унасан нь зам тээврийн үйлчилгээнд ихээхэн саад учруулж байгаа бөгөөд замын цас цэвэрлэж байгаад цасан хунгарт унаж амиа алдсан хүмүүс олон байгаа гэнэ. Хэдэн долоо хоногийн өмнө өндөр настай нэгэн эмэгтэй цас цэвэрлэж байгаад дээврийн цасанд даруулсан байхыг хөрш нь олж, амийг нь аварсан тохиолдол гарсан билээ. Японы уулархаг газруудаар олон жилийн дунджаас хоёр дахин их цас орсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж