УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж буй уг хэрэгт шалгавал зохих олон асуудал байгаа аж. Учир нь олон жилийн хугацаанд үйлдэгдсэн, сорьц тогтоох, шинжлүүлэх үйл ажиллагаатай холбоотой аж. Уг хэрэгт Монголбанкны Эрдэнэсийн сангийн ажилтнуудаас холбогдуулан шалгах шаардлага байгаа аж. Түүнчлэн Монголбанк болон бусад газарт алт тушаадаг иргэн, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг нарийвчлан шалгах гэнэ.
Монголбанкны Эрдэнэсийн сангаас 2003-2011 оны хооронд удаа дараагийн үйлдлээр их хэмжээний алт дутагдсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Монголбанкны гадаадад шүүлгэж цэвэршүүлдэг алтыг гулууз, гулдмай болгож оруулж ирэх явцад сорьцын зөрүү гарч, улмаар нийтдээ 18 орчим кг алт дутахад хүрчээ.