Мал амьтанаас хүнд халдварладаг өвчин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Мал амьтанаас хүнд халдварладаг өвчин нэмэгджээ

Улс орны нийгэм, эдийн засагт хохирол учруулдаг мал, амьтнаас хүнд халдварладаг зооноз өвчний тархалт жилээс жилд нэмэгдсээр байна. Дэлхий дахинд сүүлийн 30 жилийн хугацаанд шинэ ба сэргэн тархаж буй 40 орчим халдварт өвчин бүртгэгдсний 75 хувийг зооноз эзэлжээ. Сүүлийн жилүүдэд манай оронд тарваган тахал, боом, гал зуу, хачигт энцефалит, хачигт риккетсиоз, хачигт борцелиозоор хүн өвчилсөн тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн байна. Тухайлбал, манай улсын 19 аймаг, нэг хотын 154 сум, гурван дүүрэгт боомын байгалийн голомт илэрчээ. Боомоор хүн өвчилсөн нь жил дараалан бүртгэгдэж,  олон жилийн дунджаас 3.2-4.5 дахин ихэссэн байна.Энэ нь голомтот нутгийн хил хязгаар нь эрсдэл багатай бүс рүү тэлж байгаа хэрэг ажээ. Үүнтэй холбогдуулан энэ сарын 15-17- нд ЭМЯ болон БГХӨСҮТ-д “Зоонозын халдварт өвчнийг эмчлэх бодлого чиглэл, хэрэгжүүлэх арга зам “2011-2015” сэдэвт зөвлөлгөөн зохион байгуулав. Уг зөвлөлгөөнд 14 аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвийн удирдах ажилтнууд оролцож байна.

                                                                                                                           Э.Саруул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж