МУИС “Тамхигүй орчин”-той болжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

МУИС “Тамхигүй орчин”-той болжээ

Хөгжиж байгаа орнуудад залуучуудын дундах тамхидалт нэмэгдэж, тамхинаас шалтгаалсан эрүүл мэндийн асуудал нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгаа. Манай улсын ихэнх их, дээд сургуулийн бие засах өрөөнд завсарлагааны үеэр  ороход жолоочдын хэлдгээр үнэхээр “үзэгдэх орчингүй” байдаг. Энэ байдлыг таслан зогсоохын тулд МУИС-ын Мэдээллийн технологын сургуулын хамт олон “Тамхигүй орчин” уриалга гаргажээ. Сургуулийн бие засах өрөө болон, сургуулийн булан тохойд тамхи татахыг хориглосон байна. Энэ уриалгын ачаар бүх оюутан хувцасаа өмсөөд сургуулиас хол очин тамхиа татдаг болжээ. Хэрэв хичээлээ таслан, гадуур хувцасаа өлгүүрээс аван гарч тамхи татахаас залхуурч байвал тамхинаас гарахыг зөвлөж байгаа аж. Тэд бусад их дээд сургуулийг ч мөн адил “Тамхигүй орчин” гэх уриалгыг дэмжихийг хүсэж байгаа ажээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор тамхи татдаг хүмүүс татдаггүй хүмүүсийг бодвол долоон жилээр дутуу насалдаг байна. Дэлхийн хэмжээнд тамхи татсанаас болж жилд 4сая хүн, өдөрт 11 мянган хүн, минутанд зургаан хүн амиа алдаж байна. Энэ тоо  2030 он гэхэд 2 дахин өсөж 10 сая хүрэх тооцоо байна. Тамхинаас үүдэлтэй нас баралтын 70 хувь нь хөгжиж буй орнуудад тохиолдож байна гэнэ.

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж