Би энэ шавар балчиг шиг амьдралаас гармаар байна

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Би энэ шавар балчиг шиг амьдралаас гармаар байна

За бугдээрээ ажил
амьдрал бие хаа сайн биоздээ?
Би их битүү хүн , ганцаардмал ойрын үед бүр хэцүү байна.

За өөрийнхөө товч танилцуулчий,би зүгээр нэг муу гэрийн үйлчлэгч
ажилтай.. надАД НАЙЗ НӨХӨД ГЭХ ХҮН АМьТАН БАРАГ БАЙДАГГҮЙ.. хааяа
хүмүүсийн блог уншдаг байсан, гоё юм байнлээ.

Би өөрийнхөө энэ амьдралаа үзэн ядаж байна,гэхдээ би ингэж
ажиллхгүй бол болохгүй,гэрийхэн маань амьдрал тааруу олон дүүтэй, бүгд
сургуулийн оюутан болох насных байгаа ч дунд сургуулиа ч төгсөөгүй
болохоор чаддагүй.. би дандаа л энэ гэрийн талаар санаа зовж явахийн
,гээд би ганцаараа зүтгээд зүтгээд энэ шавар балчиг шиг амьдралаас өөдөө
гарч чадахгүй л бншд..

энэ ажил маань цалин гайгуй, эзэд маань надаа сайн байдаг ч би
дандаа айлын шал угааж явна гэж юу байхав..тэгээд больёо гэхээр олигтой
мэргэжилгүй болохоор сайндаа л хоолны газар ажиллан биз

Уг нь би өөрөө оролдсоор англи хэл компуутэр сурсан  тогооч
мэргэжилтэй,надад чадах юм маань англи,германаар ярьж чадна,тогооч хийж
чадна, хүн харахад гаж царайтай биш энгийн л нэгэн.

Ажилгүй ажил хайж хотын гудамж мэтрлэж яваад энэ ажлаа олсон.Одоо
энэ ажилдаа нээх удахгүй байх , хажугаар нь бас асуудал гарч ирээд хэцүү
байнаа.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж