19 үнэт цаасны ханш өсчээ | News.MN

19 үнэт цаасны ханш өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

19 үнэт цаасны ханш өсчээ

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2012 оны 02-р сарын 17-ны өдрийн/ үнэт цаасны 4160 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 42 ХК-ийн 99.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 240.0 мянган ширхэг хувьцаа арилжлаа.

“А” самбарын арилжаагаар 25 ХК-ийн 228.9 мянган ширхэг хувьцааг 87.4 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 17 ХК-ийн 11.2 мянган ширхэг хувьцааг 12.0 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.

Өнөөдрийн арилжаагаар нийт 223 хэлцэл хийгдсэн байна.

Нийт 42 үнэт цаас арилжигдсанаас 19 үнэт цаасны ханш өсч, 10 үнэт цаасны ханш буурч, 13 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

ТОП-20 индекс 20858.72 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 130.77 нэгжээр буюу 0.62%-иар буурсан байна. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 71.9 тэрбум төгрөг болсон байна.

2012 онд 35 удаагийн үнэт цаасны арилжаагаар 11.1 сая ширхэг хувьцааг 6.8 тэрбум төгрөгөөр, 500 ширхэг компанийн бондыг 5.0 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 6.8 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

1995 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4160 удаагийн арилжаагаар 878.2 сая ширхэг үнэт цаас арилжиж, 834.7 тэрбум төгрөгийн /гүйлгээний үнийн дүнд засгийн газрын болон компанийн бондын гүйлгээний хэмжээг нэмэгдүүлж авав/ гүйлгээ хийсэн байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж