“Цагаан сар”-ыг дуурийн дуучид амилуулав

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

“Цагаан сар”-ыг дуурийн дуучид амилуулав

"Үйл үйлийн эхлэл цагаахан Өргөө гэрийн өнгө нь цагаахан Золгох зочны
сэтгэл нь цагаахан Зориод очиход угтах нь цагаахан…" хэмээх нэгэн дууг
хөгжмийн зохиолч М.Хатанбаатар, яруу найрагч Л.Мөнхжаргал нар хамтран
бүтээсэн байдаг.

"Цагаан cap" хэмээх энэ дууг өдгөөгөөс 10 жилийн өмнө "Нюанс" хамтлаг
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ө.Уянга нар хамтран
дуулж олны хүртээл болгож байсан билээ.

Уран бүтээлчид энэ дуугаа "Баясгалан" хэмээх усан луу жилийн босгон дээр
шинэчлэн дуулж, клипжүүлжээ. Тэдний энэ бүтээл өчигдрөөс эхлэн үзэгч
сонсогчдын сонорыг мялааж эхэлсэн. Дуучид ард түмний сонсох дуртай нэгэн
дууг ийн амьдруулахын тулд багагүй хөрөнгө мөнгө зарцуулж улсдаа
томоохонд тооцогддог "Торго" салоноор монгол үндэснийхээ хувцсыг
урлуулахдаа орчин үеийн хэв маягийг ч тусгасан нь дууны клипийг улам
сүртэй, өнгөлөг, цоглог болгосон ажээ.

Эх сурвалж: "Нийгмийн толь" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж