
Сонгуульд дахин өрсөрлдөж буй Францын ерөнхийлөгч Н.Саркози худалдааны татварыг нэвтрүүлэн, долоо хоногт 35 цаг ажиллах бодлогыг өөрчилснөөр Франц улсын өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэхийг оролдож байгаа юм. Түүний өрсөлдөгч Франсуа Олланд татварыг нэмэгдүүлэн Засгийн газрын санхүүгийн нөөцийг суллах төлөвлөгөөтэй байгаа аж. Харин тус улсын Сангийн сайд асан Терри Бретон хэлэхдээ “Франц улс тогтвортой төсвийн бодлого хэрэгжүүлэн түүнийгээ баримтлах хэрэгтэй” гэжээ. Мөн тэрбээр “Манай орон Европын зах зээл дэх хамгийн өндөр өрийн санхүүжилттэй улс болно. Бид юуг хэрхэн хийхээ мэдэж байгаа. Хэр шуурхай хөдлөнө төдийн чинээгээр бага зовно. Удах тусам иргэдэд хүнд тусна” хэмээн CNN агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.