Шилдэг захидлыг сая төгрөгөөр урамшуулна

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Шилдэг захидлыг сая төгрөгөөр урамшуулна

Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Гэрэлтэй Цонх” хөтөлбөр Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Ижийдээ захидал бичээрэй” шилдэг захидлын улсын уралдааныг зарлаж байна. Дөрөв дэхь жилдээ зохион байгуулдаж буй энэхүү уралдаан нь хорвоогийн хамгийн эрхэм хүн болох  ээждээ хэлж чадаагүй сэтгэлийн нандин үгсээ илчлэх боломжийг олгодог юм. Энэхүү уралдаанд оролцогчид гурваас илүүгүй хуудастай, гар бичмэл болон компьютерээр шивсэн захидлаа  ирэх гуравдугаар сарын 3-ны өдрийн 17.00 цаг хүртэл  МҮОНРТ-н байр, “Гэрэлтэй цонх хөтөлбөр” гэсэн хаягаар өгөх юм байна. Шилдэг 100 захидлаар ном гаргах бөгөөд түрүүлсэн захидалын эзэн нэг сая төгрөгөөр шагнуулах нь ээ. Харин энэхүү уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа гуравдугаар сарын 5-нд 19.00 цагт “АСА” циркт болох юм. Эл тоглолтонд гавьяат жүжигчин Б.Сарантуяа, С.Жавхлан, “Voice Group”, дуучин Эрдэнэбаяр, Гэрэлчулуун, Идэржавхлан нар оролцон ээжийн тухай сайхан дуунуудаа өргөхөөс гадна хошин урлаг, циркийн үзүүлбэрүүд багтжээ. Ижийгээ баярлуулах захидал бичээрэй.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж