Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын тэргүүнд Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтаж буй бололтой. Учир нь төрийн албан хаагчдын цалин, ахмад настнуудын тэтгэврийг хоёрдугаар сарын 1-нээс эхлэх нэмэгдүүлэхээр болж, Засгийн газраас төсвийн тодотголын хуулийг өргөн мэдүүлсэн бөгөөд эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах ёстой байсан ч чадалгүй УИХ-ын намрын чуулганыг хаасан юм.
Хоёрдахь хэлэлцэх асуудалд Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Лүндээжанцан нараас өргөн мэдүүлсэн хоёр хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж батлах аж.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн тухай хуулийн төсөл, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийх юм байна.