Тиймээс ч саяхны хурлаараа У.Хүрэлсүх Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн "Ардчилсан засаглал 1206" номыг үг бүрчлэн уншиж, алдааг нь олж илрүүлэхийг даалгасан гэнэ. Харамсалтай нь, тус холбооны залуучууд үг үсгийн алдаанаас хэтрээгүй бололтой. Ямар сайндаа л хоорондоо “Энэ муу Н.Алтанхуяг аргагүй л математикч юм даа” хэмээн аргаа барж суугаа дуулдана. Ялангуяа шинэхэн сайд Н.Номтойбаяр яамны ажил, ядаж байхад даргын даалгаврыг биелүүлэх гээд аль, алийг нь амжуулах гэж их л зовж яваа сурагтай.
Ямартаа ч У.Хүрэлсүхийн буянаар Н.Алтанхуягийн номын борлуулалт нэмэгдсэн нь лавтай. Учир нь МАН-н залуучууд номын дэлгүүр рүү гүйдэлтэй болсон бөгөөд өдөрт хэд, хэдээр нь худалдан авч хавь ойрынхондоо уншуулах маягаар гэрийн даалгавартаа туслуулж байгаа юм гэсэн. Үнэхээр л У.Хүрэлсүхийн хүүхдүүд хүний алдааг олохдоо тааруухан бололтой.