Баян-Өлгийд бүсчилсэн уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Баян-Өлгийд бүсчилсэн уулзалт боллоо

“Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийг шүүхэд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үндсэн чиглэл болон шүүн таслах ажиллагаанд анхаарах зарим асуудлын талаар хуулийн байгууллагуудын хамтран зохион байгуулж буй бүсчилсэн уулзалт ярилцлага, зөвлөгөөн 2012 оны 2 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт болж өндөрлөлөө. Улсын дээд шүүхийн шүүгч, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Сумъяа, Шүүхийн сахилгын хорооны хянан шалгагч Д.Оюумаа нар Баян-Өлгий аймгийн шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, тус шүүхийн шүүгч ажилтнуудтай уулзалт хийж, 2011 оны эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүн таслах ажиллагаанд анхаарах зарим асуудал, тус аймгийн хуулийн байгуулагуудын хамтын ажиллагаа, шүүгч, шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм, сахилга, хариуцлагын талаар ярилцлага зохион байгууллаа. Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн Яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Замын цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас томилогдсон хамтарсан ажлын хэсэг тус аймгийн хуулийн байгууллагуудын нийт албан хаагчдын “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулсан нэгдсэн зөвлөгөөнд оролцож, орон нутгийн хуулийн байгууллагуудын тус хөтөлбөрийн дагуу зохиосон ажил, орон нутагт тулгамдаж буй асуудал, дээд шатны байгууллагуудаас авах зарим арга хэмжээний талаар албан хаагчдын саналыг сонсож, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дэмжсэн “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр” орон нутгийн хуулийн байгууллагуудад ямар түвшинд хэрэгжиж байгаа болон уг хөтөлбөрийг эрчимжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах, түүнчлэн хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаарх асуудлыг хэлэлцэж, санал бодлоо солилцлоо

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж