
Хэдийгээр түүний хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн ч бусдад учруулсан нэг тэрбум 600 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Ш.Чуданжий шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учраас хохирлыг хэнд, хэрхэн барагдуулах нь давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл тодорхойгүй байх нь.
Уг хэрэгт холбогдсон ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарын гэм буруутай нь нотлогдоогүй учир хэрэгсэхгүй болгосон юм.
С.Отгон