Цагдаагийн газарт машин, мотоцикль, интернетийн модем олгов

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Цагдаагийн газарт машин, мотоцикль, интернетийн модем олгов

Хэнтий аймгийн цагдаагийн газарт орон нутгийн төсвийн 70 сая төгрөгийн санхүүжилтээр 3 автомашин, 2 мотоцикль, 28 интернет модемыг өнөөдөр аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар гардуулж өглөө. 1-р сарын 6-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газартай Хэнтий аймгийн ЗДТГ хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ аймгийн зүгээс ийнхүү бүрэн биелүүлснээр 17 сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчдийн 70% нь унаатай болж, мэдээллээ шуурхай солилцох интернетийн модемоор бүрэн хангагдлаа. Мөн энэ жил Хэнтий аймаг 6 суманд цагдаагийн кабон барилга барьснаар бүх хэсгийн төлөөлөгчид ажиллаж амьдрах ая тухтай байртай болох юм.

Хэнтий аймагт малын хулгайн хэрэг буурахгүй байгаа тул аймгийн Цагдаагийн газар шинээр хүлээж авсан автомашинуудаа Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг болон Өмнөдэлгэр, Мөрөн сумын хэсгийн төлөөлөгчдөд, Баянхутаг, Батноров сумын хэсгийн төлөөлөгчдөд хоёр мотоциклийг хуваарилжээ.

  Энэ үеэр Улсын дээд шүүх, Цагдаагийн Ерөнхий газар, Улсын прокурорын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Хэнтий аймагт ирж орон нутгийн тус тусын байгууллага дээр ажиллан, иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсч, хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөлгөөнийг зохион байгуулж байна.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж