Дашчойлон хийдэд л гэхэд өчигдрөөс эхлэн сар шинийн ном хурж эхэлсэн байна. Тус хийдийн лам нар өнөөдрийн байдлаар цагаан сарын балин тахилуудыг шинэчлэн, бүх бурхны өмнө тавьсан балин тахилуудыг шинэчлэн мөн эдгээрийг адислаж том хурал хурах гэнэ. Лам нар хуучин номоо гурав хоног уншсаний дараа битүүний хурал эхлэх гэнэ. Дашчойлон хийд дээр гурван өдөр сахиусаа тахичихаад, 29-ний орой сор залах зан үйл хийх бөгөөд сор залах үед очиж, мөргөөд даган баясахад хэн хүний ажил үйлс аяндаа сайхан бүтээд ирдэг тухай лам нар айлдаж байна.
Ирж буй Арвандолдугаар жарны Баясгалан хэмээх хар усан луу жилийн өнгийг Монгол зурхайч Монгол зурхайч, “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнгээс тодрууллаа. Тэрээр “Баясгалан хэмээх хар усан луу жил налгар сайхан жил гарна. Зурхайчид хаврын урь орсон өдрийн махбодыг тооцож гаргадаг. Өөрөөр хэлбэл үхрийн зургаар бодож гаргана гэсэн үг. Баясгалан хэмээх хар усан луу жил их налгар, сайхан жил болно. Сарынхаа эхээр хур бороо элбэгтэй, жилийн сүүлээр мөн л сайхан байх төлөвтэй. Хүүхэд, хөгшдөд ээлтэй, идэр насныханд жаахан халтай жил болохоор зурхайн номонд буусан” гэж айлдлаа.