Т.Төгөлдөр Азийн аваргад V байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Т.Төгөлдөр Азийн аваргад V байрт шалгарлаа

Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо дугуйн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Хоёрдугаар сарын 8-18-нд үргэлжлэх 32 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлж багийн ахлагч, дасгалжуулагч, албаны хүн, хоёр тамирчин гээд таван хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа юм. Тамирчдын тухайд “Алдар” нийгэмлэгийн багийн тамирчин, ОУХМ Т.Төгөлдөр элит ангилалд, залуу тамирчин Б.Сумъяа under-23 буюу 23-аас доош насныхны ангилалд өрсөлдөж буй. Тэд энэ сарын 15-нд болсон цуваа гараатай 45 км-т уралдаж, Т.Төгөлдөр Киргизстан, Казахстан, Иран болон Узбекистаны тамирчдын араас тавдугаар байрт орсон бол Б.Сумъяа өөрийн ангилалдаа 14 дүгээр байрт шалгарсан байна. Харин өнөөдөр тэрбээр бөөн гараатай 120 км-т уралдах бол Т.Төгөлдөр маргааш бөөн гараатай 160 км-т хурд сорих юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж