Пол Маккартни хар тамхинаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Пол Маккартни хар тамхинаас татгалзав

Домогт “Битлз” хамтлагийн дуучин, гитарчин асан Пол Маккартни хар тамхинаас бүрмөсөн гарахаар шийджээ.  60-аад онд хиппи урсгалыг дэлгэрүүлж явсан тэрбээр охин Беатрисыг өсгөж хүмүүжүүлэх хариуцлагаа ухаарч, каннабис өвснөөс бүрмөсөн татгалзсан гэнэ. Хар тамхи татсан хэргээр Пол хамтлагийн ахлагч Жонн Ленноноос илүү хэл аманд орооцолдож байсан авч түүн шиг нэр хүндтэй байгаагүй аж.  Тэрбээр “Rolling Stone” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Би хар тамхи их татсан. Одоо хангалттай. Би өөрийнхөө хувийг хэдийн хүртсэн” гэж ярьсан гэнэ. Пол Маккартни хар тамхи биедээ авч явсан хэргээр хэд хэдэн удаа баривчлагдан шалгуулж байсан аж. Түүний хоёрдахь эхнэр Хитер Миллсээс төрсөн охин Беатрис одоо найман настай юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж