Эмэгтэй уулчид Африк тивийн оргилд гарна

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Эмэгтэй уулчид Африк тивийн оргилд гарна

Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Гангаамаагаар ахлуулсан эмэгтэй уулчдын баг Африк тивийн ноён оргил Климанжаро ууланд авиралт хийхээр эх орноосоо мордлоо. Дэлхийн ноён оргилуудын нэгийг эзлэхээр зорьсон тус багийнхан хоёрдугаар сарын 21-нд буюу битүүний шөнө авиралт хийж, шинийн нэгний өглөө Климанжаро уулын оргилд Монгол Улсынхаа алтан соёмбот төрийн далбааг мандуулахаар зорьж буй гэнэ. Климанжарог зорьсон таван хүний бүрэлдэхүүнтэй багийн гишүүд бүгд Эрдэнэт хотын харьяат тамирчид юм байна.

Дашрамд сонирхуулахад, Танзани улсад орших тус оргил нь далайн төвшнөөс дээш 5895 метрийн өндөрт оршдог ажээ.

С.Цэлмэг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж