Улаанбаатарт бороо шивэрнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт бороо шивэрнэ

Цаг агаарын төлөв байдал өнөөдрийн 20 цаг хүртэлх хугацаанд ямар байх талаарх мэдээллийг хүргэе. Өнөөдөр ихэнх  нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд төв, зүүн зүгийн нутгийн  өмнөд хэсэг, говийн ихэнх нутгаар бороо орох аж. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Дархадын хотгороор 8-13 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсэг, Орхон Сэлэнгийн сав нутгаар 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байхыг цаг уурчид мэдээлж байна. Улаанбаатар хотын хувьд өнөөдөр үүлэрхэг өнжих ба бороо шивэрч, салхи зүүнээс секундэд 5-10 метр, 13-15 градус дулаан байх аж.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж