Усалгаатай газар тариаланг дэмжихэд зориулж 30 тэрбум төгрөг гаргана

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Усалгаатай газар тариаланг дэмжихэд зориулж 30 тэрбум төгрөг гаргана

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн“Атар газар эзэмших III аян”-ы хамгийн сүүлийн жил 2010 оноор дуусгавар болох тул Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас газар тариалангийн салбарт зориулж энэ жил ихээхэн хөрөнгө “хаяхаар” шийджээ. Тодруулбал, усалгаатай газар тариаланг эрчимжүүлэхэд болон үр тариа хадгалах агуулах барихад зориулж 30 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа аж. Арвин, чанартай үр тариа хураан авах хамгийн шалгарсан арга нь усалгаатай газар тариалан эрхлэх явдал болж байгаа гэнэ. Нөгөөтэйгүүр, энэ онд тариалалт хийх талбайн хэмжээг нэмэгдүүлнэ. Тухайлбал, Увс, Ховд, Халх голын сав дагуу Атар газар эзэмших хөдөлгөөнийг хүчтэй өрнүүлнэ. Мөн “Ногоон хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд чацаргана тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, 20 мянган га талбайд хүргэх зорилтыг Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас тавьжээ. Энэхүү зорилтод хүрэхэд зургаан жил шаардах юм байна.
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж