Өлгий хотын төвд цогцолбор хөшөө сүндэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Өлгий хотын төвд цогцолбор хөшөө сүндэрлэнэ

Казах-Керейнүүд Монгол нутагт суурьшсаны 150 жил болон БаянӨлгий аймаг байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан Өлгий хотын төв талбайд баригдах  дурсгалын хөшөөний загвар төслийг шалгаруулах, Аймгийн Засаг даргын захирамж,  гарчээ. Уг цогцолбор хөшөөний агуулга, хэлбэрийг аймгийн казах, урианхай, дөрвөд, тува ард түмний өнгөрсөн үеийн түүх, өнөөгийн хөгжилийн төрх , ирээдүйг дүрслэн харуулсан бэлэг тэмдэгээр дүрслэн хийх гэнэ. Цамхаг нь газраас дээш өндөр 28 м, доошоо 2 м-ийн гүнзгий бутьобетон суурьтай, подьвальд нь үзвэр үйлчилгээний танхимтай байх бөгөөд, ерөнхий гадна талын хэлбэр дүрс элсэн цагтай төсөөтэй , суурь хэсэг нь 8-10 м-ийн хөндлөн огтлолтой дугуй тойрог хэлбэртэй ба найман ширхэг босоо тулгуур баганатай байх агаад түүний эргэн тойронд ногоон зүлэг, өнгө өнгийн цэцэг суулгаж, амарч суух сандлуудыг байрлуулна.Хөшөөний хамгийн дээд оройд нь нисэж буй бүргэд шувууг, дэлхийн бөмбөрцөг, дөрвөн зүг, найман зовхис тэмдгийн хамт байрлуулах бөгөөд салхины нөлөөгөөр эргэж, хөдөлдөгөөр хийгдэх юм байна.Уг хөшөөг барьж байгуулах тухай гарсан аймгийн, Засаг даргын 237 тоот захирамж, ажлыг санхүүжүүлсэн , гардан гүйцэтгэсэн болон, бүтээн босгоход үнэтэй хувь нэмэр , хандив тусламж үзүүлсэн аж ахуйн нэгж, компани, хувь хүмүүсийн нэр, мөн аймгаас төрөн гарсан алдар цолтон, гавъяатнууд, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн нэрсийн жагсаалтыг хөшөөний хажууд нь байрлуулах тусгай гантиг чулуун самбарт алтан үсгээр сийлж мөнхлөх ажээ.
 
        
    

                                                                                                                                 Э.Саруул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж