УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах захирамжийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гаргах ёстой ч, одоог хүртэл энэ нь тодорхойгүй байна. Гэхдээ УИХ-ын гишүүн Р.Рашийн хэлснээр бол ээлжит бус чуулганыг ирэх гуравдугаар сарын 5-нд зарлан хуралдуулахаар эхний ээлжинд ярилцсан гэх мэдээлэл байна. Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах товын талаар УИХ-ын дэд дарга Г.Батхүү сая сэтгүүлчдэд мэдээлэл хийх байсан ч хойшлууллаа. Байнгын хороодын дарга нар хүрэлцэн ирж амжаагүй байгаа тул үдээс хойш хэвлэлийн хурал хийнэ гэж мэдэгдээд байна.
Г.Дарь