Саркози ерөнхийлөгчид нэр дэвшсэнээ зарлав | News.MN

Саркози ерөнхийлөгчид нэр дэвшсэнээ зарлав

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Саркози ерөнхийлөгчид нэр дэвшсэнээ зарлав

Францын ерөнхийлөгч Николя Саркози лхагва гаригийн орой ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнээ албан ёсоор зарлав. “Тийм ээ, би нэр дэвшигч” гэж тэрээр TF1 телевизээр ярихдаа хэлсэн байна.

“Урьд өмнө байгаагүй цуврал хямрал” сүүлийн жилүүдэд Франц ба Европт нүүрлээд байна.  Хэрэв тэр энэ үеэр нэрээ  ерөнхийлөгчид дэвшүүлэхээс татгалзвал тэр нь өөрийн үүргээс ухарсан хэрэг болно гэж Саркози хэлэв. “Надад францын ард түмэнд хэлэх, санал болгох зүйл байгаа” гэж тэр онцоллоо.

Ш.Мягмар

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж