Нисэгчдийн сансарт ажиллах хугацааг сунгана

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Нисэгчдийн сансарт ажиллах хугацааг сунгана

Олон улсын сансрын станцын  багийн гишүүдийн тэнд ажиллах хугацааг өнөөгийн 6 сараас нэг жил буюу түүнээс илүү  урт хугацаагаар сунгах хэрэгтэй. Урт удаан  нислэг хийх нь сансар эзэмших замаар хүн төрөлхөтний хийх ээлжит алхамыг турших боломж олгоно гэж Оросын сансрын агентлаг үзэж байна. Энэ нь дэлхий орчмын доод тойрог замын цаана гарах алхам билээ.

ОУСС-ын төсөлд нэгдсэн түншүүдийн тохиролцсноор станц  2020 он хүртэл ажиллана. Үлдсэн хугацаанд түүнийг гариг хоорондын урт удаан нислэгийг дууриалгах туршилтад тохируулвал зохино. Энэ нь мөн зорилгоор дэлхий дээр хийж буй туршилтуудад нэмэр болно. «Ангараг гариг-500» туршилт 2011 оны 11-р сарын 4-нд дууссан юм. Энэ нь  Оросын ШУА-ийн Анагаах ухаан-биологийн хүрээлэнд  6 хүн 520 өдрийн турш сайн дураараа тусгаарлаж  хийсэн туршилт билээ. Хөлгийн загварт Ангараг гариг руу хийх нислэгийн нөхцлийг жингүйдэлгүйгээр дууриалган бүрдүүлэв.

«Ангараг гариг-500» туршилтыг ОУСС-д давтвал тэр илүү буурьтай болно. Орос улсаас мөн саналыг гадаадын түншүүддээ дэвшүүлсэн гэж Оросын сансрын агентлагийн жолоодлогот хөтөлбөрийн удирдагч Алексей Краснов хэлээд «Сансрын нөхцөлд ОУСС-д туршилтыг сэргээж давтах асуудлыг ажил хэрэг нэгтнүүдтэй хэлэлцэж байна. Туршилт хэр удаан үргэлжлэх нь тодорхой бус байна. Хэд хэдэн хувилбар бий. Багийн зарим гишүүнийг 500 гаруй хоног тусгаарлахгүй байж болно. Хамгийн гол нь амьдрах, хооллох тусдаа орших  системийг дууриалгаж турших хэрэгтэй» гэв.

 Задгай сансрын хамгийн хөнөөлт хүчин зүйл- галактикын цацраг гариг хоорондын орон зайд нөлөөлж байна. Мэдээжээр ийн цацраг Анагаах ухаан-биологийн хүрээлэнд хийсэн туршилтад үгүй байсан. Харин ОУСС-д байгаа ялимгүй цацраг сансрын нисэгчдийн ерөнхий байдалд нөлөөлж байна. Мөн станц гариг хоорондын нислэгийн уршгийг судлахад таарна. Сар луу хийх нислэг түүнд бас багтаж байна гэж Алексей Краснов цааш нь хэлээд «ОУСС  ШУ-ны уламжлалт  зорилтыг биелүүлэхэд төдийгүй Сар орчмын тойрог замд хийх нислэгт шаардлагатай мэдлэг туршлагатай болоход туслана» гэв.

«Ангараг гариг-500» туршилтыг тойрог замд шилжүүлэх нь түншүүдтэй холбогдон гарах олон асуудалтай холбоотой.Жишээ нь америк хүмүүс оросын туршилтад оролцоогүй. Тэд станц дээр туршилтыг сэргээж давтахад дуртайяа оролцох уу? Түүнээс гадна шинэ зардал шаардагдана. Харин НАСА төсвий нь багасгасан учир Европтэй хамтран хэрэгжүүлэх байсан «Экзомарс» ШУ-ны хөтөлбөрөөс гарсан юм.

ОУСС-ыг дөнгөж 6 хүнтэй байлгахаар тооцоолсон.Тэгвэл энд өдөр дутмын уургийг биелүүлэхэд хэдэн хүн шаардагдах вэ? Ангараг гариг эзэмших хүмүүст тэд туславал цэвэр туршилт хийсэн хэмээн үзэж болох уу?

Дашрамд хэлэхэд нэг жил жингүйдэх нөхцөлд байхаас эмээхгүй. Урьдын баримтат киноноос харахад  дөнгөж газардсан сансрын нисэгчид явж чадахгүй байна. Юу гэвэл булчин нь суларчээ. Гэвч оросын Владимир Титов, Муса Манаров нар яг нэг жилийн нислэг  хийсэн хийгээд Валерий Поляков 438 хоног сансарт ажилласан байна. Биеийн тамирын тусгай зорилтот дасгал хийж эл асуудлыг шийдвэрлэжээ.

2020 оноос хойш хүмүүс сансарт байнга байхгүй бололтой. Жолоодлогт сансар судлал алсын нислэг хийх зорилго тавина. Иймээс ОУСС-ыг одоогоор сургуулилах нэг ёсны талбар болгон ашиглах хэрэгтэй.  

  
http://mongolian.ruvr.ru/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж