SES-4 голландын холбооны хиймэл дагуул бүхий оросын «Протон-М» зөөгч пуужинг Байконураас амжилттай хөөргөв. Энэ нь 1995 онд «Протон»-ыг арилжааны үндсэн дээр ашиглаж эхлэснээс хойш 70 дахь удаагийн хөөргөлт боллоо.Голландын хиймэл дагуулыг өнгөрсөн оны шувтаргаар сансар луу явуулах байсан. Гэвч техникийн шалтгаанаар хоёр удаа хойшлуулжээ. SES-4 Европ, Африк, Ойрхи Дорнод, Америкт холбооны үйлчилгээ үзүүлэх юм.
http://mongolian.ruvr.ru/