Израилийн дипломатуудад халдах оролдлогын тухай ярьжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Израилийн дипломатуудад халдах оролдлогын тухай ярьжээ

Ираны гурван иргэн хоёрдугаар сарын 14-нд Бангкок хотноо Израилийн дипломатуудын эсрэг аллага хийхээр оролдсон гэж Тайландын тагнуулын албаны өндөр тушаалтан хэлжээ. Аллагыг зохион байгуулагчдаас хоёрыг нь барьсан ба нэг хүнийг хайж байна. Өмнө яригдсанаар тэд хоёр бөмбөг тэсэлсэн байна. Хожим гурав дахь хүнийг Малайзийн нисэх буудалд барьжээ. Цагдаа сэжигтэй этгээдийг саатуулахад тэрээр гар бөмбөгөө шидэхийг оролдсон боловч гарнаас нь мултран  дэлбэрч түүний хөлийг тасаджээ. Өөр хоёр бөмбөгийг цагдаа нар олж аюулгүй болгосон ба тав дахь бөмбөг нь алан хядагчдын байранд болгоомжгүйгээс болон дэлбэрчээ.  Тэдний аллагад энгийн дөрвөн хүн нэрвэгджээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж