
Сар шинийн баярын өмнө зарим хүн хотын төвд орон сууцны хороолол дунд гэр барьж иргэдэд ууц чанах үйлчилгээ үзүүлдэг жишиг бий. Гэвч “Ариун цэврийн шаардлага хангахгүй”, “Махыг нь сольсон”, “Ууцийг нь авч нүүсэн” зэрэг зөрчил олон гарч хүмүүсийн бухимдлыг төрүүлдэг гэж байх юм. Иймд Нийслэлийн Засаг даргын Захирагчийн албанаас энэ жил хотын төвд гэр барин, ууц чанахыг хориглосон шийдвэр гаргалаа. Ингэхдээ гэртээ ууцаа чанах боломжгүй иргэд зоогийн газар, аль эсвэл гэр хорооллын айлуудад чануулахыг зөвлөсөн юм. “Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино” гэгчээр цэвэрхэн нөхцөлд ууц чанаж олон түмэнд үйлчилж хэд арван төгрөг олдог зарим хүмүүс хомрогонд нь өртөх нь гээд сандарч байгаа сурагтай. Энэ бол шал дэмий зүйл. Тэд сандрах хэрэггүй. Ийм асуудлыг шийдвэрлэх шиг хялбархан зүйл байхгүй. Хотын төвд ууц чанаж байсан хүмүүс зүгээр л гэр хороолол руу нүүчих хэрэгтэй. Хотын төвд ууц чанахаар ариун цэврийн шаардлага хангахгүй гээд байгаа. Тэгэхээр хотын захад, гэр хороололд ууцаа чанаж болно гэсэн үг. Тэнд бүр их ариун цэвэрч байлгадаг юм шүү. Гэхдээ тэндэхийн айлууд хогоо гудамжинд хаяж, бохир заваан болгочихдог гэх яриа мэр сэр гарах нь гардаг. Тэгвэл энэ цуурхлыг намжааж гэр хорооллынхныг ариун цэвэрчээр нь дуудах цаг болсон. Цагаан сарын ууц чанах ажил энэ бүхнийг илтгэж байна шүү дээ. Бүгдээрээ ууцаа тэнд л чанацгаая. Ер нь яваандаа тусгайлан чанах үйлдвэр байгуулахад ч гэмгүй. Жил бүрийн цагаан сараар ингэж тэвдэнэ гэж юу байх вэ. Мэдээж хэрэг, манай мяндагтнууд ууц чанах үйлдвэрээ гэр хороололд байгуулахаа мэдэж л байгаа. Ингээд үйлдвэртэй болчихвол гэр хорооллынхон бүгд ажилтай болж, ядуурал буурах нь тодорхой юм. Монголын ажилгүйдэл ч буурна. Ер нь энэ ууц чанах асуудлыг бодлогын түвшинд авч үзэх нь зөв юм байна шүү. Ард түмэн нь ажил төрөлтэй, бүр хонины ууцтай болж санаа амар цагаалах цаг ирэх нь.
Ж.Баттуул"Улс төрийн тойм" сонин
ÐоÑин 2012-02-17 202.126.91.159
ÐÐ°Ð°Ð´Ð°Ñ Ñ ÑÑÑой Ñ Ð°ÑÐ³Ð°Ð½Ñ ÑÐ½Ð³Ð°Ñ Ñүүж ÑÑгий Ñ Ð¸Ð¹Ñ Ð¸Ð¹Ð½ үлгÑÑ.ÐаÑгийн Ð³Ð°Ð·Ð°Ñ Ð» Ñанаж Ó©Ð³Ó©Ñ Ð±Ð°Ð¹Ñ Ð´Ð°Ð° . Ð¥Ó©Ó©ÑÑ Ð¸Ð¹ мÑÑ ÐлÑÐ°Ð½Ñ ÑÑг ÑÐ¼Ð°Ñ Ò¯Ð¹Ð»Ð¸Ð¹Ð½ Ò¯ÑÑÑй амÑÑан бÑ.Ðдоо ÑÑгÑÑд ÑÑ Ð½ÑÑ Ð½Ñ Ñогоо Ñанага бÑзÑаллаа гÑÑд ÑанÑÑÐ»Ð°Ñ Ð³Ò¯Ð¹ дÑÑ.ÐÑÑÑ Ð¼ÑÑÑ Ð³Ñж байдаг Ñм боловÑÑÐ´Ð°Ð°Ñ Ó©Ó©ÑÑ Ð¸Ð¹ минх
цагаансар 2012-02-17 202.170.71.86
ажилгүй залхуу нөхөр л ууцаа өмхийрүүлж байгаа байх, ууц чанадаг үйлдвэр ч гэх шиг, эртнээсээ өөрсдөө чанаж болгоод, идэж хэрэглэсээр ирсэн монгол ёс энэ чинь.
Зочин 2012-02-17 182.160.29.73
hoorhii muu honinuud orovdmoor yum ter modoor uuts hiigeed jil byr tavih sanaa l ih zygeer baidagdaa
Зочин 2012-02-17 202.179.10.6
MCSd shine biznesiin sanaa ugue Ta nar uuts chanadag gazruud baigulaach
д тэмүүжин 2012-02-17 182.160.63.107
нийслэлд адууны мах сайхан чанаад тавьсан гуанз байна уу хэлээд өгөөч
д тэмүүжин 2012-02-17 182.160.63.107
тарваганы мах идмээр байна Үйлдвэр ариутгалын станци барих цаг нь болсон
ganaa 2012-02-17 188.171.17.139
demii wmand mungu vreed bh wmaa.uuts ene ter gej balairaad ,tsagaan saraar baahan es meddeg hvmvvs bolj jvjiglehee boliochee.ubgud hugshduu bayarluulaad tav arvan tugrug tedendee handivlabal ug ni estoi goe bh bolob uu .baahan hujaagiin hereggvi baraa belgend ugch mungu shataah ,huviin vildveriin chanartai chanargvi arhi abdar abdraar avdgaa bolimoor wmaa
Зочин 2012-02-17 92.224.191.91
ug n ene zah zeelee haraad neg n hiichih zuil bh aa, tuund zoriulj uls uildver nertei yum barih n ch yu yum be? zah zeeliinhee heregtseegeer l huvi humuus saijruulaad jijighen tiim chanadag gazar hiichih bh
Copy Paste 2012-02-17 182.160.49.2
Бүтэн жилд 4-5 хоног ажилладаг үйлдвэр…..Энэ бол ухаалаг Монгол хүний санаанд хэзээ ч орохгүй мангар санаа.Нийтлэгч Баттуул гуай тийм ч ухаантай биш бололтой.Нийтэлсэн сонин нь ч гэсэн адилхан … юм шив дээ.
автомат улавч 2012-02-17 203.194.115.3
сар шинээр гэртээ заавал авч тавиарай та автомат улавчин дээр нэг л гишгэхэд таны хөлд улавч углагдах болно өөрийгөө болон зочидоо хүндэлдэг хүн бүрийн сонголт хаяг баян бүрдийн замын зүүн хойд талд 2 давхар цэнхэр байшин 2 давхарт 1 тоот 98667744
автомат улавч 2012-02-17 78.250.59.193
та автомат улавчин дээр нэг л гишгэхэд таны хөлд улавч углагдах болно. Тэгээд та тэр улавчтайгаа насан туршдаа амьдрах болно. яагаад гэвэл эргэж тайлагдахгүй учраас.
Зочин 2012-02-17 124.158.90.34
Бүтэн жилд 4-5 хоног ажилладаг үйлдвэр…..Энэ бол цхаалаг Монгол хүний санаанд хэзээ ч орохгүй мангар санаа
яг зөв 2012-02-17 122.201.18.130
Онд мэнд орох магадлал өндөр,тарга тэвээрэг авах чадвартай, хамгийн шилдэг малыг л сорчилж ууц болгон үмхийрүүл иддэг.Тэр асйн малын өөхийг дараа нь идэх хүн байхгүй,иддэг эрчүүд бид нь судасны хатуурал,зүрхний шигдээс,цусны даралт ихдээд дууслаа даа.Энэ ууц тавьх яавч малчин Монгол хүний заншил бишээ.
зочин 2012-02-17 202.179.23.48
Ууц чанаж муутгаад иддэг тэнэг заншлаасаа салах цаг болжээ…