Вьетнам АЦС-тай болно

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Вьетнам АЦС-тай болно

Орос улсаас Вьетнамын анхны АЦС барих Ниньтхуан мужийн нутаг дэвсгэрт 40 цооног өрөмдөөд байна гэж «Росатом» Оросын улсын атомын энергийн корпорацын их барилгын хөтөлбөрийн захирал Сергей Бояркин мэдээллээ.

 Янз бүрийн хэмжээний хэд хэдэн хүүхэлдэйгээс бүрэлдсэн оросын «Матрёшка» тоглоом Вьетнамд улам өргөн дэлгэрч байна. Гол төлөв 10-аас 30 см хүртэл хэмжээний тоглоомыг орон сууцанд ч, бэлэг дурсгалын дэлгүүрт ч үзэж болно гэж манай тоймч Алексей Ленсов бичжээ.

«Матрёшка» гэмээр лут том АЦС арван жилийн дараа Ниньтхуан мужид сүндэрлэн босох юм. Орос улс түүнийг 2020 онд барьж дуусана. АЦС-ыг «матрёшка» тоглоомын бүтцийн зарчмаар барих юм. Станцын бүх тоног төхөөрөмж нэгий нь нөгөөд давхарлан хийх хоёр бин битүү чингэлэгт байх болно. Станцад осол гарвал нэг нь хүрээлэн буй орчныг бохирдуулахаас сэрэмжилж мэднэ. Тэгэхдээ ийм осол гарна гэж зөвхөн төсөөлж болно.

Ниньтхаун муж дахь АЦС-д японы «Фукушимагийнхтай» адил хагас зуун жилийн тэртээ зохион бүтээсэн 2 дахь үеийн биш зарчмын хувьд өөр шинэ үеийн реакторууд ажиллана. Эдгээр реакторын аюулгүй ажиллагааны түвшин огт өөр байна. Ийм реакторт арван сая жилд нэг удаа осол гарч болзошгүй гэж дүгнэжээ.Реакторыг ажиллуулах хугацааг дөнгөж 60 жилээр хязгаарлажээ. Цацраг гадагшаа нэвтрэхээс сэрэмжлэж тусгаарлуулах арга хэмжээ станц дээр авч болно. Мэдээжээр эргэн тойрны оршин суугчдыг нүүлгэх шаардлага гарахгүй.

Асуулт: Ниньтхуан дахь АЦС арван жилийн дараа ажиллаж эхлэнэ. Вьетнамын АЦС барих мужид одоо  юу хийж байна вэ?

«Вьетнамын талаас АЦС барихаар сонгож авсан Ниньтхуан мужийн цэгт ажил ид явагдаж байна. Газар хөдлөх, цунамид нэрвэгдэх хожмын аюулыг нарийн судлаж станц барих хоёр талбайг сонгон авч байна» гэж Сергей Бояркин хэллээ.

Асуулт: Ийн ажил хийж буй  нутгийн хэмжээ ямар байна?

«Бид талбай бүрт барагцаалбал 30 ам км  бүхий газрыг судлаж байна. Түүнээс гадна дээрх хоёр талбайгаас гадуур 30 км эргэн тойронд бас ажиллаж байна. Мөн ирээдүйн станцаас 300 км зайтай газар нутгийг  бага зэрэг судлаж байна. Бид газар хөдлөх аюултай газар нутгийг судлаж, газар хөдлөвөл АЦС-д ямар нөлөө үзүүлж болохыг  судлах ёстой» гэж Сергей Бояркин хэллээ.

Газар хөдлөлтийн шинжилгээ судалгаа өнгөрсөн оны 12-р сард хийж эхлэсэн. Оросын ба вьетнамын нийт  100 гаруй мэргэжилтэн  түүнд оролцож байна. Сергей Бояркины дээр дурдсан цооногуудыг  хуурай газарт 60-аас 200 метр, тэнгисийн ёроолд бараг 3 км гүнд хүрч өрөмдсэн юм.

АЦС барихад зохистой хоёр талбайг 4-р сарын 30-нд сонгож дуусах ёстой. Вьетнамын захиалагч нэгий нь бүрэн төгс батлах юм.

Эх сурвалж: http://mongolian.ruvr.ru/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж