Монголын даамын холбооноос нэгэн сонирхолтой халз тулааныг зохион байгуулах гэж байна.
Тодруулбал Ази тивийн дөрөв, Монгол улсын 10 удаагийн аварга, 1993 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин, их мастер Дөлийн Эрдэнэбилэг (чансаа 2307), Дэлхийн оюуны спортын наадмын тавдугаар байрын шагналт, 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт, Африк тивийн олон удаагийн аварга, Камеруны даамчин Жан-Марк Нжофангтай (2338) халз тоглох болжээ.
Улаанбаатар хотод болох уг халз тоглолт ирэх зургадугаар сарын 14-17-нд долоон өрөг үргэлжлэх юм.
Б.Зүчи
“Өдрийн шуудан” сонин