Грекийн эдийн засаг “гацаанд” оров

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Грекийн эдийн засаг “гацаанд” оров

Тусламжийн санхүүжилтээ бататгахын тулд
хатуу бодлого хэрэгжүүлэхийг оролдож буй Грек улс дахин муу мэдээ сонсох
нь ээ. Өчигдөр буюу мягмар гарагт зохион байгуулагдах байсан Евро
бүсийн Эдийн засгийн сайд нарын чуулга уулзалт цуцлагдсан тухай CNN
агентлаг мэдээллээ. Евро бүсийн Эдийн засгийн сайд нарын бүлгийн ахлагч
Жан-Клод Жонкер “Цуцлагдсан чуулганыг хэзээ зохион байгуулахыг удахгүй
зарлана. Грек болон туслалцаа үзүүлэгчдийн хоорондын хэлэлцээрийг илүү
боловсруулах хэрэгтэй болох нь ажиглагдаж байна” хэмээжээ.

Өнгөрсөн даваа гарагт Грекийн Засгийн
газрын гишүүд төсвийн байгууллагын ажилчдын цалин болон хэрэгцээгүй
ажлын байрыг цомхотгох талаар санал хураасан юм. Тус улсын иргэд энэхүү
хатуу арга хэмжээг эсэргүүцэж, өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн
жагсаал, цуглаан өрнүүлээд байгаа билээ.  Үүний зэрэгцээ Грекийн Засгийн
газраас тус улсын ДНБ 6.8 хувиар унасан тухай мэдээлээд буй.  Энэхүү
үзүүлэлт нь анх зургаан хувь хэмээн таамаглаж байснаас хамаагүй муу тоо
юм. Грекийн одоогийн ДНБ нь гурав дахь улиралтай харьцуулахад долоон
хувиар буурсан үзүүлэлт юм.
Европын Холбоо болон Олон улсын валютын сангаас 130 сая еврогийн тусламж
авахаар болсон Грек улсын хувьд энэ нь хүнд дарамт болж байгааг CNN
агентлаг онцолжээ.   

Б.Үүрийнтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж