Байдраг голд хүн живжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Байдраг голд хүн живжээ

Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг, Байдраг голын Хөх эргийн
гармаар гол гаталж байсан М гэдэг хүн өчигдөр 12 цагийн орчим усанд
унаж харамсалтайгаар амь эрсдэжээ. Дуудлагын  дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсээс аврах бүлгийн таван албан хаагч газар дээр нь очиж эрэн хайж эхэлсэн байна. Одоогоор түүнийг уснаас гаргаж авч чадаагүй байна гэж Онцгой байдлын хэлтсээс мэдэгдлээ. Байдрагийн гол үерлэж, ширүүн урсгалтай байгаагаас  хайх ажиллагаанд хүндрэл гарч байгаа аж.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж